Бүтээгдэхүүний архитектур туурвилын нүдээр
Би саяхан компаныхаа бүтээгдэхүүний зохиомжийг нэгтэн төлөвшүүлэх "бүтээгдэхүүний налархай /holistic/ архитектур" бүтээхээр Enterprise Архитектур багтай ажилласан юм. Бид ажлаа эхлэхдээ "бүтээгдэхүүний архитектур" гэж яг юу вэ гэдгийг сайн мэдэхгүй байсан тул миний бие Google ашиглан хайлт хийгээд доорхи тодорхойлолтыг олсон юм:
Архитектурын тодорхойлолт хоёр хэсэгтэй:
- Архитектурын эхний хэсэг нь бүтээгдэхүүнийхээ юу хийж чадах бүдүүн тойм чадваруудаа сайтар тодорхойлогдсон эрдмүүд /function/ болгон нарийвчлан задлаад тэдгээр эрдмүүдийг биежүүлэх үүрэгтэй бүтээгдэхүүний бэлдмэл хэсгүүдээ эцэслэн тогтоох явдал байна.
- Тодорхойлолтын хоёрдахь хэсэг нь бэлдмэл /component/ хоорондох үүдийн /interface/ зүйлчлэл /spec/ байна, өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн дотроо бэлдмэлүүд өөр хоорондоо хэрхэн цогц байдлаар харьцаж ажиллах вэ гэсэн үг.
Бусад бэлдмэлдээ нөлөөлөхгүйгээр бүтээгдэхүүн дотроо байгаа нэг бэлдмэлийг өөр төстэй бэлдмэлээр орлуулан солих бололцоо олгохуйц уян хатан архитектур зохиомжлон гаргахад үүдийн зүйлчлэл онцгой үүрэгтэй.
- Ron Sanchez : IMD их сургуулийн Стратеги, технологийн удирдахуйн ухааны профессор
Рон цааш нь дүгнэхдээ бүтээгдэхүүний архитектур гэдэг нь ганц нэг бүтээгдэхүүн бүтээнэ гэхээсээ илүү бүтээгдэхүүний бүхэл бүтэн бүл үүсгэх боломжтой бүтээгдэхүүний хөрс суурь бүтээх тухай ойлголт мөн гэжээ. "Бүтээгдэхүүний архитектурын" ийм тодорхойлолт надад таалагдаж байна, гэхдээ "бүдүүн тойм чадваруудыг нарийвчлан задлана" гэж юу болохыг тодруулах шаардлага байгаа болов уу гэж бодож байна.
Бүтээгдэхүүний архитектур нь бизнесийн болон техникийн шинжтэй асуудлуудын хоорондох хил заагийг ялгаж салгадаг, гэхдээ энэ нь бизнес эзэмшигчийн (гол төлөв Бүтээгдэхүүн Эрхлэгч) хийх ажил. Тодорхой бизнесээр дагнан эрдэмжсэн бэлдмэл /functional component/ нь бизнесийн шинэ чадварыг /шинэ бүтээгдэхүүн/ угсран гаргах боломжтой бэлдэц байдаг.
Бизнесээ ингэж төсөөлөн алдарт Model-View-Controller (MVC) гэдэг туурвилын /software/ архитектурыг авч үзье: MVC нь бүтээгдэхүүний архитектурын суурь болж чадах уу?
MVC бол хэрэглэгдэхүүний өгөгдлийн загвар, хэрэглэгчийн үүд болон удирдлагын логик гурвыг нэгнийх нь өөрчлөлт нөгөөдөө хамгийн багаар нөлөөлдөг байх ялгаатай бэлдцүүд болгон тусгаарласан модулар архитектур билээ. MVC нь туурвилын архитекторч хэн бүхний зайлшгүй эзэмших ёстой маш сайн архитектур мөн үү гэвэл мөн ... гэхдээ бүтээгдэхүүний архитектурын зүй ёсны суурь болоход нь тулгарах нэг ноцтой саад байна: MVC-д бэлдмэлийн задаргаа хийх үндэс нь бизнесийн эрдэм, чадвар биш.
Үүний нөгөө талд, Service Oriented Architecture (SOA)-д бэлдмэлийн задаргаа хийхдээ бизнесийн эрдэм чадварыг задаргааны нэгж болгон авдаг. SOA бол хэрэглэгдэхүүн бүтээхдээ бизнес чиглэлийн ялгаатай үйлчилгээнүүдийг нэгтгэн холбодог модулар архитектур (тиймээс нийлмэл хэрэглэгдэхүүн гэдэг) юм.
Үүнийг арай дэлгэрүүлэн тайлбарлахыг оролдъё. SOA өөрөө MVC-ээс илүү гарах бүтээгдэхүүний архитектур биш, гэхдээ нэгэн бүл бүтээгдэхүүний архитектурын загварыг хэрхэн дүрслэх тал дээр SOA бол сайн багаж.
Ихэнхи туурвил бүтээгдэхүүнүүд нь бизнесийн үйл явцыг автоматжуулдаг. Тухайн бүтээгдэхүүний архитектур нь уг бизнесийн үйл явцыг хэрэгжүүлэхэд шаардагдах араг ясыг /framework/ босгодог. Хэрвээ тодорхой үйл явцын алхамууд болон тэдгээр алхамуудыг хэрэгжүүлсэн бизнесийн бэлдмэл хоорондын холбоо ойлгомжтой байх аваас бизнес эзэмшигч нь архитектураа сайн ойлгож /бас саналаа нэмэрлэж/ болох талтай.
Тэгэхлээр "бүдүүн тойм чадваруудыг нарийвчлан задлана" гэж юу болохыг дахин авч үзье... Үүнийгээ ингэж дэлгэрүүлэе: бүдүүн тойм чадваруудыг бизнес-чиглэлийн ялгаатай эрдмүүд болгон нарийвчлан задлана...
Хэрэв та бизнес-чиглэлийн эрдмүүдийг зөв тодорхойлохоос ажлаа эхлэх аваас эцсийн бүтээгдэхүүн чинь арчлахад амар хялбар, ирээдүйд гарах өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай байх болно гэдэг нь эргэлзээгүй.
Бизнес-чиглэлийн гэдэг нэр томъёо зохиогүй гэдгийг би мэдэж байна.. гэхдээ энэ бүхнийг хөөн хэлцэх цорын ганц зам бол бизнес эзэмшигчтэйгээ ярилцах явдал мөн билээ. Яриагаа өрнүүлцгээе.
SUN пүүсийн инженер John Reynold-ийн блог тэмдэглэлээс авав.

1 Comments:
PIZDAAKUUD HUDLAA L TOM TOM SHAHIN YAG UNEN CHANAR DEERE PC NIII ARD SUUSAN HEDEN AZGUI GARUUD UURSDIGUU HAKER DIILDESHGUI GEJ BODSON YAMAR IREEDUI BNAA WANKING HIIGED L YAVJ BHDA TAARSIIN
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home